“БАГАНУУР” ХК-ИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 52 ХУВЬТАЙ БАЙНА

Багануур ХК-ийн уурхайчин хамт олон 2024 оны 8 дугаар сард 325.4 мян.тн нүүрс олборлон борлуулж, нүүрс гаргалтын төлөвлөгөөгөө 103.3 хувиар биелүүлэн ажилласан бол хөрс хуулалтын төлөвлөгөө 57.5 хувийн гүйцэтгэлтэй.

Багануур дүүрэгт 8-р сарын эхний 10 хоногт 9 удаа бороо орж 40 мм хур тунадас, хоёрдугаар 10 хоногт 5 удаа орсон борооны хур тунадасны хэмжээ 8 мм, гуравдугаар 10 хоногт 8 удаа бороо орж 43,3 мм хур тунадас буусан нь уулын ажлыг төлөвлөлтийн дагуу явуулахад маш их хүндрэл учруулж байна.

8 дугаар сард уулын тоног төхөөрөмжүүд нийт 1140 цаг агаарын саатлаар зогссон нь хөрс хуулалт, уулын цулын төлөвлөгөөг биелүүлэн ажиллахад нөлөөллөө.

2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 3 бүлэг 31 төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаас 2024 оны 09 сарын 03-ны өдрийн байдлаар 52 хувийн гүйцэтгэлтэй. Тухайлбал: төлөвлөгөөнд тусгагдсан засварын ажил 49.2 хувь, хөрөнгө оруулалт 42 хувь, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл 69.5 хувьтай байна.

9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын гадаа байгаа Багануурын нүүрс 6-16 хоногийн нөөцтэй. Уурхайн авахад бэлэн нүүрсний нөөц 315 мян.тн байна.

Share this story!