“БАГАНУУР” ХК, НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА 46 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ

Геологи, уул уурхай, Эрчим хүчний салбарын мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажилладаг Налайх дүүрэг дэх Политехник коллежийн түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Багануур ХК-ийн одоо ажиллаж байгаа ажилтнуудаас 69 хүн тус коллежийг төгссөн байдаг.

Багануур ХК нь Налайхын Политехникийн коллежтой байнгын хамтын ажиллагаатай байдаг бөгөөд олон арван оюутныг үйлдвэрийн дадлага хийлгэх, ур чадварын уралдаан зохион байгуулах зэрэг ажлуудыг тогтмол хийж, хэрэгжүүлж ирсэн. Өнгөрөгч 2023 онд Багануур ХК-ийн 45 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Ур чадвар Багануур-2023” улсын уралдааныг мөн Налайхын Политехникийн коллежтой хамтран амжилттай зохион байгуулсан.

Тус коллеж 70 жилийн түүхэн дэх хамгийн “Шилдэг түншлэгч” хэмээн Багануур ХК-ийг өргөмжилж, коллежийн захирал С.Мөнхбат батламжийг өчигдөр Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, тус сургуулийн отгон төгсөгч, Технологийн автомашины засварын хэсгийн засварчин Э.Төгөлдөр нарт гардуулж өглөө.

Хоёр байгууллагын удирдлагууд цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах чиглэлээр санал солилцлоо.

Түүхт 70 жилийн ой нь тохиож буй Налайх дүүрэг дэх Политехник коллежийн багш ажилтнууд та бүхэндээ баярын мэнд хүргэж, ажил амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Share this story!