Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартын хэрэгжилтийн хүрээнд Мон Сертф ХХК-ийн аудитын баг 9-р сарын 12-оос 14-ний өдрүүдэд Багануур ХК-д ажиллаж магадлан аудит хийлээ. Гурван өдөр ажилласан аудитын баг өнөөдөр хаалтын хурлаа зохион байгуулж компанийн удирдлагуудад дүгнэлтээ танилцуулав. Аудитын дүгнэлтээр том болон жижиг үл тохирол илрээгүй байна. Тиймээс Мон Сертф ХХК болон Афнор группын баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар дээрх аудиторуудын дүгнэлт дэмжигдвэл стандартын баталгаажуулалтын гэрчилгээ манай компанид хадгалагдаж үлдэнэ.