“ПАРИС-2024” ЗУНЫ 17 ДУГААР ПАРАЛИМПЫН НААДМААС МОНГОЛ УЛС АЛТАН МЕДАЛЬТАЙ, МАНАЙ КОМПАНИЙН ТАМИРЧИД АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ САЙХАН ӨГЛӨӨ БАЙНА

БНСУ-ын Донхае хотын Мансан модон бөмбөгийн талбайд 2024 оны 08 сарын 25-30-ны өдрүүдэд болж буй Модон бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас 14 тамирчин оролцож байна.

Монгол улсаа төлөөлөн азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй багийн бүрэлдэхүүнд Багануур ХК-ийн Уулын 2-р хэсгийн ээлжийн мастер, модон бөмбөгийн спортын ОУХМ Бандийн Мөнхбат, Уулын 2-р хэсгийн СБР-160 №04 өрмийн машинч, спортын дэд мастер Баттөмөрийн Батболд нар явсан.

Монголын баг тамирчид Хонконг, Тайвань, Солонгос зэрэг модон бөмбөгийн спорт өндөр хөгжсөн орны баг тамирчидтай өрсөлдөж нийт 7 медаль хүртсэн байна.

Түүнчлэн элсний модон бөмбөгийн талбайн цохилтын ганцаарчилсан төрөлд манай тамирчин ОУХМ Б.Мөнхбат хүрэл медаль, эрэгтэй багийн төрөлд Б.Мөнхбат, Б.Батболд нар маань мөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж Азийн аварга шалгаруулах тэмцээнээ өндөрлүүлжээ.

ААШТ-нд амжилттай оролцон медаль хүртсэн компанийнхаа хоёр тамирчин болоод Монголын бүх тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

Share this story!