УУРХАЙЧИД 638 ӨРХӨД 160 ТОНН НҮҮРСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ Posted on 2024-10-312024-11-06 admin Багануур ХК, Багануур дүүргийн Төр захиргааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дүүргийн 5 хорооны зорилтот бүлгийн нийт 638 өрхөд 160 тонн нүүрсний тусламж үзүүллээ. Багануур дүүргийн цаг уурын өртөөнөөс 2024 оны 11,12-р сар, 2025 оны 01-р саруудад олон жилийн дунджтай харьцуулахад эрс хүйтэн, мөн олон жилийн дунджаас их хэмжээний цас орох урьдчилсан төлөвтэй байгааг мэдээлсэн. 10-р сарын байдлаар 4 удаагийн цас ороод байгаа хүйтэн өдрүүдэд уурхайчин хамт олны халуун сэтгэл шингэсэн тусламжийг хүлээн авсан иргэд талархалтай байна. Previous Next Share this story! Share "УУРХАЙЧИД 638 ӨРХӨД 160 ТОНН НҮҮРСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ" on Facebook Post status "УУРХАЙЧИД 638 ӨРХӨД 160 ТОНН НҮҮРСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ" on Twitter