Ажлын байр – Төмөр замын техникч

Ажлын тодорхойлолт:

Компанийн харьяаллын төмөр зам, гарам, суман шилжүүлгийн хэвийн ажиллагаанд хяналт тавьж зам, сумны элэгдэлд үзлэг, хэмжилт хийх, засвар үйлчилгээ хийж эвдрэл гэмтэл, аваар ослоос урьдчилан сэргийл ГТХАБ-г хангаж ажиллах.

Тавигдах шаардлага:

Мэргэжил: Төмөр замын техникч

Мэргэшил: мэргэжлийн үнэмлэхтэй

Туршлага:

Техникчээр 2- с дээш жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

Төмөр замын төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урсгал засварыг чанартай хийж гүйцэтгэх.

Гал тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд төмөр замын тоног төхөөрөмжийг стандарт шаардлагад нийцүүлэх, өөрийн удирдлага дах ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж ажиллах.

Эвдрэл гэмтлийн шалтгааныг зөв тогтоож, засварлах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах.

Хувь хүний ур чадвар

Ажлын бүтээмжтэй, харилцааны соёлтой.

Багаар ажиллах чадвартай

Хариуцлага хүлээх, харилцах, манлайлах, асуудлыг шийдвэрлэх болон дүгнэлт хийх.

Бүртгэл:

2024 оны 10 дугаар сарын 01-аас 10 дугаар сарын 09-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг PDF хэлбэрээр  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

Багануур ХК-ийн  Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс

Утас:70213739

Share this story!