БАГАНУУР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ҮЙДВЭР, АЖ АХУЙН НЭГЖЭЭР “БАГАНУУР” ХК ШАЛГАРЛАА

Багануур дүүргийн оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүсийг тодруулах “BAGANUUR AWARDS-2024” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр
/2024.12.29/ боллоо.

2024 оны ШИЛДЭГ ҮЙЛДВЭР АЖ АХУЙН НЭГЖ номинацид Эрдэнэс Монгол нэгдлийн гишүүн, Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК шалгарлаа.

 Багануур ХК-ийн уурхайчин хамт олон эрчим хүчний салбарын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ 2024 онд нийгмийн хариуцлагын хүрээнд дүүрэг орон нутгийн хөгжил, хүүхэд залуус, гэр бүлд чиглэсэн олон ажил зохион байгуулсан юм.

Share this story!