АЖЛЫН БАЙР-ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Багануур Хувьцаат Компанийн охин компани болох БАГАНУУР СУВИЛАЛ ХХК-ийн ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт: Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, аж ахуй, менежментийг боловсронгуй болгох, техник технологийг шинэчлэх, ажил үйлчилгээний чанарыг сайжруулах, ажилтнуудын нийгмийн асуудлийг шийдвэрлэх асуудлыг оновчтой бодлого төлөвлөлтөөр хангах, Хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх, бизнесийн ашиг, орлогыг нэмэгдүүлэх, MNS 5232:2019, MNS4621:2008, MNS 5991:2009, MNS CAC/RCP 39:2011, MNS 4946:2005 стандартуудыг мөрдөж хэрэгжүүлэн ажиллах

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: Эдийн засагч, Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлага, менежмент, хоол зүйч, их эмч, хуульч
  2. Мэргэшил: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  3. Туршлага: 2-с дээш жил байгууллага удирдаж байсан
  4. Тухайн хуулийн этгээдтэй адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд өөрөө болон хамаарал бүхийн этгээд нь хувьцаа эзэмшдэггүй байх
  5. Хамаарал бүхий этгээд төрийн захиргааны болон улс төрийн өндөр албан тушаал эрхэлдэггүй байх
  6. Компанийн засаглал болон чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой бусад мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байх
  7. Тэтгэврийн насанд хүрээгүй байх

Мэргэжлийн ур чадвар:

  • Хэрэглээний болон санхүүгийн программ ашиглах
  • Санхүүгийн тайлан, тодруулга хийх
  • Зардлын шинжилгээ
  • Рашаан сувилал, эмчилгээ, оношилгооны стандартыг хэрэгжүүлэх
  • Нийтээр үйлчлэх хоол, үйлдвэрлэл үйлчилгээний  стандартыг хэрэгжүүлэх
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент хийх

Хувь хүний ур чадвар:

  • Удирдан зохион байгуулах, Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, ачаалал даах
  • Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх

Бүртгэл:

Ажил горилогчийн анкет материалыг 2024.10.14-ний өдрөөс 2024.10.25-ны өдрийн 17:00 цаг хүртэл (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар хүлээн авна.

Анкет татах

Багануур ХК-ийн  Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс

Утас:70213739

Share this story!