АЖЛЫН БАЙР-АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ

Багануур Хувьцаат Компанийн Уурхайчин спорт цогцолборын ахлах дасгалжуулагч ажлын байрны сонгон шалгаруулалтад дээд мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт: Ажилтнуудыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, илүүдэл жинг бууруулах, эрүүл аж төрөх ёсыг сурталчлах, нийтийн биеийн тамирыг дадал болгох ажлыг удирдан зохион байгуулж тав тухтай орчинд үйлчилгээ үзүүлэх.

Тавигдах шаардлага:

Мэргэжил: Биеийн тамирын багш дасгалжуулагч, арга зүйч мэргэжлээр суралцаж бакалавр зэрэгтэй төгссөн

Туршлага: Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Баримт бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах
  • Нийтийн биеийн тамир спортын өргөн хүрээний мэдлэгтэй
  • Тэмцээн уралдаан, үйл ажиллагаа зохион байгуулах, шүүн явуулах чадвартай
  • Мэргэжлийн чиглэлээр дасгалжуулах, зөвлөгөө өгөх
  • Асуудлыг шийдвэрлэх болон дүгнэлт хийх чадвар
  • Бүх төрлийн мэдээллийн эх сурвалж ашиглан мэдээлэл цуглуулах, шинжлэх

Хувь хүний ур чадвар:

  • Удирдан чиглүүлэх, Манлайлах, Байгууллагын нууц хадгалах, Ажлын хариуцлага хүлээх, Харилцаа хамтран ажиллах, баг удирдах

Бүртгэл:

2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Share this story!