Багануур Хувьцаат Компанийн Эрчим хүчний нэгдсэн хэсэгт тоолуур, нарийн хэмжүүрийн засварчин ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.
Ажлын тодорхойлолт: 0.4-110 кВ-ын ЦТТ-ийн цахилгаан соронзон реле болон микро процессорын реле, цахилгаан тоолуур, хэмжүүр, электрон багаж тоноглолуудад гарсан гэмтэл саатлыг илрүүлж арилгах, үзлэг, техник үйлчилгээ, засварын ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэх.
Тавигдах шаардлага:
- Мэргэжил: Цахилгааны инженер, электроникийн засварчин, цахилгаанчин
- Мэргэшил: Ухаалаг тоолуур, хэмжүүрийн чиглэлээр сургалтанд хамрагдсан.
Мэргэжлийн ур чадвар:
- Электроник, чип, микро схем микро процессорын талаар зохих мэдлэгтэй
/ PLC/
- Нийлмэл схем дээр ажиллах чадвар сайтай
- Мэргэжлийн програм хангамж дээр ажиллах
- Хэмжилтийн үзүүлэлтийг боловсруулах
- Нарийн хэмжүүрийн багаж дээр ажиллах
Хувь хүний ур чадвар:
- Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ
Бүртгэл:
2024 оны 11 дүгээр сарын 15-аас 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээрhr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.
Анкет татах
Багануур ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739