АЖЛЫН БАЙР: “Багануур” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын албанд АУДИТОР (САНХҮҮГИЙН АУДИТОР) ажлын байрны сонгон шалгаруулалтад мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

  1. Дотоод аудитыг олон улсын стандарт, Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм, стандартын дагуу батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх, тайлагнах, зөвлөмж гаргахад оршино.

АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ:

  1. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, эдийн засгийн зорилтот түвшний биелэлтэд хяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
  2. Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
  3. Төсөв, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт тавих, үйлдвэрлэлийн төсөвт өртөг зардалд хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;
  4. Эрсдэлийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг хангуулах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;
  5. Хувьцаа эзэмшигч, ТУЗ-өөс баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шалгах, компанийн дүрэм, холбогдох хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичигт хянан нийцүүлэлтийн аудит хийх;
  6. Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
  7. Төлөөлөн удирдах зөвлөлөөс үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудлыг хариуцан шийдвэрлэх;
  8. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, эдийн засгийн зорилтот түвшний биелэлтэд хяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
  9. Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
  10. Компанийн худалдан авалтын болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтэд хяналт хэрэгжүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлд төлөвлөгөөний биелэлтийн талаар улирал бүр мэдээлэл танилцуулна.
  11. Компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлын тооцоо судалгааг нягтлан үзэж, үнэлэлт дүгнэлт өгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулга бэлтгэх, тайлбар хүргүүлэх;

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

  1. Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
  2. Нэр дэвшигч нь уул уурхайн салбарт ажиллаж байсан, мэргэшсэн нягтлан бодогч, дотоод аудитор /CIA/ эрхтэй, хосолсон мэргэжилтэй байвал давуу тал болно;
  3. Аудитын чиглэлээр мэргэшүүлэх сургалтуудад хамрагдсан бол давуу тал болно.
  4. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  5. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, удирдах ур чадварыг эзэмшсэн байх;

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

  1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх;
  2. Компани эсхүл түүний хараат, охин компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);
  3. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;
  4. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
  5. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  6. Өөр ажил давхар эрхлэхгүй байх;
  7. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх.
  8. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  9. Монгол хэл, бичгийн найруулга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, туршлагатай байх; 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Өмнө ажиллаж байсан 2 болон түүнээс дээш байгууллагаас тодорхойлолт авах;
  4. Нийгмийн даатгалын лавлагаа;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал.

Бүртгэл:

2024.11.15-ны өдрөөс 2024.11.29-ний өдрийн 17:00 цаг хүртэл  Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

Багануур ХК-ийн  Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Share this story!