Ажлын байр – Програм зохиогч

Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно

Багануур ХК нь Улаанбаатар хотын Багануур дүүрэгт ажиллах “Програм зохиогч” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ажлын байрны зорилго:
Компанийн мэдээллийн технологийн чиг хандлагад нийцсэн програм хангамж боловсруулах, технологийн дэвшилд тулгуурлан компанийн мэдээллийн технологийг хөгжүүлэх боломжийг судлах, санал гаргах, хэрэгжсэн програм хангамжийн жигд ажиллагааг хангах


Программистын ажил үүргүүд:
• Компанийн мэдээллийн технологийн чиг хандлагад нийцсэн програм хангамж боловсруулах
• Шинээр нэвтрүүлж буй програм хангамжийн туршилт, сорилыг хийж, техникийн онцлогуудыг тодорхойлох
• Тусгай зориулалтын програм хангамжуудын засвар үйлчилгээ хийх
• Тусгай зориулалтын програм хангамжийн чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх
• Шинэ техник технологид суралцан компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх


Тавигдах шаардлага:
• Програм хангамжийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Мэдээллийн технологийн салбарт 1-ээс дээш жил ажилласан байх
• MS.net болон SQL програмчлалын хэлүүдийг ашиглан програм хангамж боловсруулах чадвартай байх
• Web програмчлалын хэлүүдийг ашигладаг байх нь давуу тал болно
• Мэдээлийн сан удирдах програм хангамжийн зохих түвшний ойлголттой байх
• Шинийг эрэлхийлэгч, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч, ажилдаа идэвхи санаачлагатай, шударга үнэнч байх
• Багаар хамтран ажиллах, цаг баримталдаг, хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой байх
• Англи хэлний дундаас дээш түвшний зохих мэдлэгтэй байх
• Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх
• Тухайн ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх

Бүртгэл:
2022 оны 04 дүгээр сарын 19-с 04 дүгээр сарын 26 -ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ. “Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Анкет татах

Share this story!