Нүүрс бутлан ачих хэсэг нь анх 1984 оны 11-р сард Технологи дамжлага нэртэйгээр ашиглалтанд орж мөргөцгөөс олборлогдсон нүүрсийг хүлээн авч бутлаж шигшин вагонд ачиж хэрэглэгчдэд нийлүүлэх үйлдвэрлэл явуулж эхэлсэн.Тус хэсэгт 2001-2002 онд Япон улсын хөрөнгө оруулалтаар техникийн шинэчлэлт хийж цагт 750тн нүүрсийг 0-100мм хэмжээтэй бутлаж ачих хүчин чадалтай Технологи дамжлагыг ашиглалтанд хүлээн авч тус дамжлагуудын засвар үйлчилгээг өөрийн хэсгийн мэргэшсэн засварын болон цахилгааны бригадаар хийж гүйцэтгэж ТББК-ыг тогтмол 0.96-0.98 хүргэж ажиллаж байна.
Мөн компаны харьяалалын төмөр замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж ажилладаг ба ТЭМ 2У илчит тэргээр нүүрс тээврийн вагоны сэлгээний ажлыг мэргэжилийн бригадаар гүйцэтгэдэг. НБАХ нь ИТА 15, 137 ажилтантай, Нүүрсний өртөө, Технологи дамлага №1, Технологи дамжлага №2 гэсэн үндсэн 3 том нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тус хэсгийн даргаар С.Эрдэнэсувд, Төмөр замын инженерээр Э.Энхтөр, Технологи дамжлагын инженерээр Л.Бямбатөгс, Ш.Түвшинбат, Сантехникийн инженерээр П.Жаргалсайхан нар ажиллаж байна.
Манай хэсэгт ажил хөдөлмөрөөрөө шалгарсан тэргүүний сайчууд олон байдаг Үүнд: Тэргүүний уурхайчин
- Инженер П.Жаргалсайхан,
- Засварчин Ц. Нарандэлгэр,
- Засварчин П.Бүрнээбаатар,
- Ачилтын оператор Б.Цэдэнжав,
- Цахилгаанчин Ж.Болдбаатар,
- МастерГ.Оюунчимэд
- Цахилгаанчин Ж.Буянтогтох
- Засварчин Ж.Алтангэрэл
- Конвейерийн машинч Ш.Түмэн Өлзий
Тэргүүний мастер
- Ж.Энхтүвшин,
- О.Амартүвшин
Яамны хүндэт жуухаар шагнагдсан
- Засварчин Ж.Алтангэрэл,
- Цахилгаанчин Ж.Буянтогтох,
- Ачилтын оператор Н.Баасанхүү,
Компаны хөдөлмөрийн болон ажил мэргэжилийн аврага цахилгаанчин Ж.Батсайхан, төв оператор Б.Оюунчимэг, засварчин Ц. Ганбат , замын бригадын дарга Н.ГавьяаОролцоо, засварчин Ц.Нарандэлгэр, П.Бүрнээбаатар, Ж.Алтангэрэл нар ажиллаж байна.