Авлигын эсрэг хуулиар сургалт зохион байгууллаа. Posted on 2022-09-152022-09-15 Odnoo Компанийн захиргаа, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санаачлагаар өнөөдөр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн мэргэжилтнүүд ирж лекц сургалт зохион байгууллаа. Тус хэлтсийн сургагч багш Д.Балдандорж нийт ажилтнуудад “АТГ-ын чиг үүрэг, авлигын хор хөнөөл” сэдвээр мэдээлэл өгсөн. Дараа нь бүх хэсэг нэгжүүдийн дарга удирдлагууд, ИТА нарт “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд удирдах албан тушаалтны үүрэг оролцоо, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа. Аливаа байгууллага ажилтнуудынхаа хууль тогтоомж, эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байдаг. Энэ утгаараа Багануур ХК 2022-2023 оны лекцийн цагаараа энэ чиглэлийн лекц сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Previous Next Share this story! Share "Авлигын эсрэг хуулиар сургалт зохион байгууллаа." on Facebook Post status "Авлигын эсрэг хуулиар сургалт зохион байгууллаа." on Twitter