Ажлын байр-Өндөр хүчдэлийн шугамын монтёр

Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.

Багануур Хувьцаат Компанийн Эрчим хүчний нэгдсэн хэсэгт өндөр хүчдэлийн шугамын монтёр ажлын байрны сонгон шалгаруулалтад цахилгаанчин мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт:

6 кв-ын цахилгаан дамжуулах шугамыг барих, шилжүүлэх, хураах ба 0.4 кв-ын цахилгаан дамжуулах шугамыг барина. Цахилгаан тоног төхөөрөмжийг найдвартай ажиллуулахын тулд тэсэлгээний үед зөөвөр нүүдэл хийх ажлыг гүйцэтгэх ба гэмтлийг арилгана.

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: МСҮТ-ийг 1-с дээш жил цахилгаанчин, монтёр мэргэжлээр суралцаж төгссөн, мөн их дээд сургуулийг, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Уулын цахилгаан механик, цахилгааны инжненер мэргэжлээр суралцаж төгссөн
  2. Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Цахилгаан дамжуулах агаарын шугамын бүрэн мэдлэгтэй, хэвийн найдвартай ажиллагааг хангах,
  • Гэмтэл саатлыг тодорхойлох, засвар үйлчилгээ хийх, захиалгат зөөвөр нүүдэл гүйцэтгэх,
  • Өндөрт ажиллах,
  • Бүдүүвч схем зурах, унших чадвартай.

Хувь хүний ур чадвар:

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ

Бүртгэл:

2022 оны 08 дугаар сарын 17-с 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

 “Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Анкет татах

Share this story!