Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.
Цахилгаанчин / техникч /
Ажлын тодорхойлолт:
Уулын дэд станц, галуутын дэд станцад таслалт залгалт хийх. Дэд станцуудын хүчдэлийн хэлбэлзэл тоног төхөөрөмжүүдийн ажиллагааны байдалд хяналт тавих. Дэд станцын хуваарьлагч тус бүрд хяналт тавих.
Тавигдах шаардлага:
Мэргэжил: МСҮТ-ийг 1-с дээш жил цахилгаанчин, монтёр мэргэжлээр суралцаж төгссөн, их дээд сургуулийг Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Уулын цахилгаан механик, цахилгааны инжненер мэргэжлээр суралцаж төгссөн
Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан
Мэргэжлийн ур чадвар:
- Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын бүрэн мэдлэгтэй
- Цахилгаан хангамжийн схем унших, тоноглолуудын ажиллах зарчим, горимын мэдлэгтэй
- Бүдүүвч схем зурах, унших чадвартай.
- Сэлгэн залгалтын хуудас бичих, унших
Хувь хүний ур чадвар:
- Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ
Бүртгэл:
2023.07.17-ны өдрөөс 2023.07.20-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.
Багануур ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739
Анкет татах