“Багануур” ХКХөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн багаж нийлүүлэх ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд дараах хаягаар холбогдож бусад мэдээллийг авч материалаа ирүүлнэ үү.

Хаяг: Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, Өөрийн байр 3 давхар, 302 тоот Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс. Утас: 99073226, дотуур утас: 1039, и-мэйл enkhbold.a@baganuurmine.mn, bulgan.o@baganuurmine.mn

Үнийн санал авах хугацаа: 2022.09.02-2022.09.09

  1. Багажны нэр: Хувь хүний сонсголын түвшинд шуугиан хэмжих дозиметр

Үндсэн шаардлага:

  1. Монгол улсын болон олон улсын стандартын шаардлага хангасан туршилт, баталгаажуулалт хийгдсэн байх
    1. Ажилтны мөрөнд тогтоох боломжтой, ажлын ээлжийн турш буюу 8-12 цаг хэмжилт хийх боломжтой байх
    1. Үйлдвэрийн орчинд тэсвэртэй, баталгаат засвар үйлчилгээтэй байх
    1. Тохируулга хийх боломжтой байх
    1. Мэргэжлийн түвшний хэмжилтэд зориулагдсан байх
  • Багажны нэр: Бүх бие болон гарт дамжих доргион хэмжилтийн багаж

Үндсэн шаардлага:

  1. Монгол улсын болон олон улсын стандартын шаардлага хангасан туршилт, баталгаажуулалт хийгдсэн байх
    1. Гурван тэнхлэгээр доргион хэмжих
    1. Гарт дамжих доргион хэмжиж, өртөлтийн тооцоолол хийх
    1. Бүх биед дамжих доргион хэмжиж, өртөлтийн тооцоолол хийх
    1. Мэргэжлийн түвшний хэмжилтэд зориулагдсан байх
    1. Үйлдвэрийн орчинд тэсвэртэй, баталгаат засвар үйлчилгээтэй байх
    1. Тохируулга хийх боломжтой байх
  • Нэмэлт шаардлага:
    • Багаж ашиглах заавар, зөвлөмж өгөх
    • Баталгаат хугацаатай байх

Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй.

  1. Үндсэн болон нэмэлт шаардлагыг хангасан баримт
  2. Үнийн санал
  3. Компанийн гэрчилгээ

Share this story!