“Багануур” ХК-ийн ажилтны хүүхэд Та Улсын болон хувийн өмчийн их дээд сургуульд /өдрийн ангид/ суралцдаг бол:
Их дээд сургуулийн суралцагчийн тэтгэлэгт хамрагдах шалгуур үзүүлэлтүүд
- Таны эцэг, эхийн аль нэг нь Багануур ХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг үндсэн ажилтан байх
- Та дотоодын өмчийн бүх хэлбэрийн их дээд сургуулийн бакалаврын ангийн 3-р курсээс дээш ангид дараах мэргэжлээр суралцдаг байх:
- Маркшейдер
- Уул уурхайн ашиглалтын технологич инженер
- Геотехникийн инженер
- Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
- Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
- Та сүүлийн 3 улирал 3,0 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх
- Та анх удаагаа их дээд сургуульд суралцаж буй суралцагч байх
- Тэтгэлэгт нэг гэр бүлээс зөвхөн нэг хүүхдийг хамруулна
- Тэтгэлэгийн хэмжээ: 4,0 сая төгрөг хүртэл байна