Өнгөрөгч амралтын өдрүүдэд хоккей, волейболын клубын тамирчид өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгөн медалийн эзэд боллоо.
Монголын волейболын залуучуудын холбооноос зохион байгуулсан бүх насныхан нээлттэй оролцдог “D” зэрэглэлийн тэмцээнд Б.Хатанзориг дасгалжуулагчтай Ж.Батбилэг ахлагчтай Багануур ХК-ийн “Уурхайчин” клубын тамирчид амжилттай оролцож Мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд аймаг нийслэлийн эрэгтэй 32 багийн 380 гаруй тамирчид 8 хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс Уурхайчин багийн тамирчин Жүгдэрнамжилын Батбилэг “Шилдэг довтлогч”-оор, Чинзоригийн Ганжигүүр “Шилдэг хаагч”-аар шалгарлаа
Мөн амралтын өдрүүдэд Багануур дүүргийн мөсөн талбайд зохион байгуулагдсан Монголын хоккейн холбооны төлөвлөгөөт U10 насны УАШТ-нд Багануур ХК-ийн дэргэдэх өсвөрийн хоккейн “Трипперс” баг аваргын Алтан медалийн эзэн боллоо. Тус тэмцээний Мөнгөн медалийг Б.Бат-Эрдэнэ эзэнтэй Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Хангарьд баг, Хүрэл медалийг А.Мэргэн эзэнтай Улаанбаатар хотын Мэргэн академийн “Ангаахай” баг хүртлээ. Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор Багануур-Трипперс багийн М.Дөлгөөн, “Шилдэг хаалгач”-аар Мэргэн академийн Ангаахай багийн М.Ивээлэн, “Шилдэг хамгаалагч”-аар Хангарьд багийн О.Сумъяабазар, “Шилдэг тэгш тоглогч”-оор Багануур- Трипперс багийн Б.Гэрэлтхүү, “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Сүхбаатар аймгийн Талын дайчид багийн М.Амарзаяа, Дархан-уул аймгийн Унаганууд багийн Ч.Эрдэнэбулган нар тус тус шалгарлаа Багануур дүүргийг зорин ирж 2 өдөр хоккей дэмжигч үзэгчдийн хайрыг татаж өрсөлдсөн өхөөрдөм бяцхан хоккейчиддоо талархал илэрхийлье.
Багануур ХК-ийнхаа нэрийг өндөрт өргөж улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцсон хоккей, волейболын клубын тамирчдадаа баяр хүргэж амжилт хүсье