БАГАНУУР ХК-ИЙН ДЭРГЭДЭХ ҮНДЭСНИЙ СУРЫН УУРХАЙЧИН БАГ УЛСЫН АВАРГА БОЛЛОО.

Үндэсний сурын эрэгтэй багийн харвааны УАШТ 6-р сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд хот хөдөөгийн 36 багийн 500 гаруй харваачид оролцож, халх сурын харваагаар цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Монгол улсын Гарамгай харваач, Спортын мастер Н.Өлзийбилэг ахлагчтай, Аймгийн мэргэн, спортын мастер Х.Наянчулуун дасгалжуулагчтай “Уурхайчин” баг тэргүүн байр эзэлж аваргын Алтан медалийн эзэд боллоо. Тэд алтан медалийн төлөө эрэгтэйчүүдийн багийн 6 удаагийн аварга Эрдэнэтийн Хангарьд клубын багтай харваж ялалт байгуулан Хангарьд багийн ялалтын буухиаг тасалсан байна. Ялалтын оноог манай “Уурхайчин” багийн харваач Спортын мастер Л.Энхмөнх авч гарамгай амжилт үзүүлжээ.Уурхайчин багийнхаа нийт харваачдад баяр хүргэж талархал илэрхийлье.

Share this story!