БАГАНУУР ХК-ИЙН “УУРХАЙЧИН” СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ӨСВӨРИЙН САГСАН БӨМБӨГЧИД УЛСЫН АВАРГА БОЛЛОО
- Posted on
- admin
Монголын Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 2025 оны “U13” насны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд Багануур ХК-ийн Уурхайчин спорт цогцолборын дэргэдэх “БАГАНУУР RAIDS” багийн эрэгтэй эмэгтэй багууд Улсын аварга боллоо.
Тус тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч” буюу MVP тамирчид Багануур Raids багаас тодорсон байна. Хөвгүүдээс М.ЭРХЭМБИЛЭГ, охидоос Т.ХОНГОРЗУЛ нар шалгарчээ. Шилдэг гарааны таван тамирчинд охидоос М.АНХИЛУУН, У.АРИУНГОО нар дуудагдсан бол хөвгүүдээс М.МӨНХДӨЛГӨӨН шалгарсан байна. Уурхайчин спорт цогцолборын сагсан бөмбөгийн дасгалжуулагч ТӨМӨРХУЯГИЙН БИЛГҮҮНБААТАР “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарчээ. Дасгалжуулагч болон бяцхан тамирчдадаа баяр хүргэе.

