“Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10.00 цагт “Багануур” ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын хурлын танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Компанийн 2022 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
- Компанийн 2022 оны үйл ажиллагааны талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
- Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гарсан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
- Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох тухай;
- Компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр, хувьцаа эзэмшигчийн саналын хуудсыг хүлээн авах өдрийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цагаар тасалбар болгоно.
Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын холбогдох материалтай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн “Багануур-Илч” ХХК, харьяа брокер, дилерийн компанид ирж танилцан хуралд идэвхтэй оролцоно уу.
Хурал хуралдуулах газрын хаяг:
“Багануур” ХК-ийн охин компани “Багануур Илч” ХХК-ийн 2 давхарт 103 тоот хурлын танхимд /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 23-1 тоот/
Лавлах утас:
“Багануур Илч” ХХК, утас 70-157719
Хурал зохион байгуулах комисс: 99044373, 99028967
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС