Багануур ХК экскаваторын шанага үйлдвэрлэж ашиглалтанд орууллаа. Posted on 2021-11-182021-11-18 admin Өнөөдөр ашиглалтанд оруулж буй ЭШ 10/70 экскаваторын шанагыг үйлдвэрлэхдээ технологийн авто машины хуучин кузовыг ашиглаж хийсэн. Энэ нь цар тахлын улмаас хил гааль хаалттай, бэлдэц төмрийн олдоц муу, үнэтэй байгаа үед дотоод нөөц боломжоо ашиглаж хэмнэлт гаргасан ажил боллоо. Компанид ашиглагдаж буй ЭШ-10/70 маркийн дөрвөн алхагч экскаватор жилд дунджаар 7 сая шоо метр уулын цулын ажил гүйцэтгэдэг. Ийм хэмжээний ажил гүйцэтгэхэд хоёр ширхэг шанага худалдан авах шаардлагатай болдог. Импортоор шанага авахад нэг бүр нь 250-300 сая төгрөгийн үнэтэй. Харин дотоод нөөц бололцоогоо ашиглаж өөрсдөө үйлдвэрлэхэд 90 сая төгрөг зарцууллаа. Энэхүү шанага нь өөрсдөө үйлдвэрлэж буй 4 дэх шанага юм. 2017 онд анх шанага үйлдвэрлэхдээ ОХУ-ын загвараар хийсэн бол 2018 онд үйлдвэрлэсэн 2 шанагыг Америк эско шанаганы загвараар хийсэн. Эдгээр шанаганууд нь одоо ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдсаар байгаа нь дотоодын шанага үйлдвэрлэх төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл бизээ. Previous Next Share this story! Share "Багануур ХК экскаваторын шанага үйлдвэрлэж ашиглалтанд орууллаа." on Facebook Post status "Багануур ХК экскаваторын шанага үйлдвэрлэж ашиглалтанд орууллаа." on Twitter