Багануур ХК үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр биелүүлэн ажиллаж байна.

2022 оны эхний 7 сарын байдлаар 15,0 сая м3 уулын цулын ажил хийж, 9,2 сая/м3 хөрс хуулж нийт уулын цулын төлөвлөгөөг 108 хувиар, 2,4 сая тонн нүүрс олборлож төлөвлөгөөг 103 хувиар тус тус биелүүлэн ажиллаж байна.  

7-р сарын 25-ны өдрийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын гадаа байгаа Багануурын нүүрс 14-33 хоногийн нөөцтэй.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 50 гаруй хувьтай. Уулын дэд станцыг ашиглалтанд хүлээн авах, технологи дамжлага №2, ус шүүрүүлэх байгууламжийн тоноглолын засвар, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлэх зэрэг төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлуудаа 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусгаад байна.

Share this story!