Байгууллагын соёл гэж тухайн байгууллагын сэтгэлзүй, үзэл хандлага, туршлага, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн цогцыг хэлдэг. Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн уурхайчид бид амьдрал тэтгэгч алтан уурхай минь гэдэг соёл, сүсэг бишрэл, үнэт зүйл, итгэл үнэмшилтэй хамт олон.
Алтан уурхайн маань ажлын амжилт, алдаа оноо уурхайчин хүн нэг бүрийн, нэгж бригад бүрийн ажил, хариуцлага, хандалагатай шууд холбоотой. Тэр утгаараа өнөөдөр компанийн захиргаанаас бригадын дарга нарын уулзалт, сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Бригадын дарга нар өөрийн баг хамт олноо ахлан ажиллахаас гадна хамгийн ойрын зөвлөгч, туслагч, чиглүүлэгч нь байдаг тул компанийн удирдлагууд бригадын дарга нараа хүлээн авч уулзаж, тэдний ажилд тулгамдаж буй асуудлуудыг сонсож, ярилцаж бас сонирхолтой сургалтанд хамрууллаа.
“Багийн гүйцэтгэлээс байгууллагын бүтээмж” сэдэвт зөвлөгөөнд компанийн 81 бригадын дарга 100 хувийн ирцтэй оролцож, ажил сайжруулах санал, шүүмжлэл, цаашид компанийнхаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, хэрэгжүүлэн ажиллах санаачлагуудыг гаргаж, удирдлагуудтай зөвлөлдлөө.