Гамшгийн үеийн дуут дохиогоор дасгал сургуулилт хийлээ.

Өнөөдөр 16:00 цагт орон даяар дуугарсан гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор Багануур ХК-ийн бүх хэсэг нэгжүүдийн ажилтнууд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуульд хамрагдлаа. Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж дасгал сургуульд бүх ажилтнуудаа хамруулахаас гадна байгууллагын “Анхны тусламжийн нөхөрлөл”, “Аврах бүлгийн бүрэлдэхүүн”-ий бэлэн байдлыг шалгууллаа.

Share this story!