ДАХИН НЭГ ТҮҮХЭН АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭ
- Posted on
- admin
2025 оны 12-р сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдөр Багануур ХК-ийн Хөрс нүүрс тээврийн хэсгийн CAT 777D №162 автосамосваль НЭГ САЯ километр зам тууллаа.
Тус машиныг 2016 оны 08 дугаар 01-ний өдөр хүлээн авч ашиглалтад оруулснаас хойш 9 жил 4 сарын хугацаанд нийт 215483 рейс хийж, 4.4 сая литр түлш зарцуулж, 66108 мото цаг үр бүтээлтэй ажиллуулж, 9.1 сая шоо метр уулын цул тээвэрлэж, Багануур ХК-д ашиглагдаж буй CATERPILLAR брэндийн сая километр зам туулсан 11 дэх автосамосваль болгож буй нь энэ юм. CAT 777D №162 автосамосвалийг анх хүлээн авч байсан Г.Мөнхөө даргатай бригадын хамт олон болох оператор Г.Болдбаатар, Ц.Батхишиг, Х.Болдбаатар нарт болон үргэлжлүүлэн хүлээн авч, машиныхаа засвар, техник үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэн эдэлгээг уртасгаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөө зорилтыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн ажилласан ТАМЗХ-ийн хамт олон, одоогийн бригадын М.Санжмятав даргатай С.Дарханбаатар, Б.Наранчулуун, С.Төмөрчөдөр нартаа баяр хүргэж талархал илэрхийлье.
CATERPILLAR брэндийн хүнд даацын өндөр бүтээмжтэй техникийг үр бүтээлтэй ашиглаж нэг сая километр зам туулсан бригадын хамт олондоо дахин баяр хүргэе. Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье.