МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУЛГУУР УУРХАЙ БАГАНУУР ХК 2025 ОНЫ НАМРЫН МОД ТАРИЛТААР 30200 ШИРХЭГ МОД ТАРИЛАА
- Posted on
- admin
Хэрлэн голын эрэг, компанийн үйлдвэрлэлийн эдэлбэр талбай, дүүргийн хамгаалалтын зурвас, Шинэ Хархорум хотын ногоон төгөлд Нарс, Шинэс, Хайлаас, Улиас, Бургас, Шар хуайс 6 нэр төрлийн 30200 ширхэг мод тарьсны 28600 ширхэг нь компанийн өөрийн мод үржүүлгийн талбайн суулгацаас, 1600 ширхэг нь гэрээт байгууллагаас авч суулгалаа. Бид 2030 он хүртэл нийт “Нэг сая” мод тарьж, арчилж ургуулах төлөвлөгөөтэй.