ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ “УУРХАЙЧИН” СПОРТ ЦОГЦОЛБОРТ ЗОЧИЛЛОО.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр Багануур ХК-ийн “Уурхайчин” спорт цогцолборт зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ үеэр Багануур ХК-ийн дэргэдэх гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг, хоккейн клубт хичээллэдэг өсвөрийн тамирчид, “Уурхайчин” спорт цогцолборт азийн наадмын бэлтгэлээ хийж байгаа Р.Тамир дасгалжуулагчтай Монгол улсын U16 гар бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчидтай уулзаж  үнэтэй зөвлөгөө өглөө. Тэрээр хэлэхдээ: биеийн тамир спорт бол хүнийг ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, шударга зарчимч, цаг баримталдаг, хүмүүжилтэй болгон төлөвшүүлдэг. Тамирчин хүн бусдад ямагт эерэг хандлага төрүүлдэг, эрүүл ахуйг эрхмэлдэг, хувийн зохион байгуулалт сайтай байх ёстой. Тиймээс ирээдүйд тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгах өсвөрийн тамирчид, хүүхдүүд та бүхэн эхлээд энэ бүхнийг сахин биелүүлж бэлтгэл сургуулилтаа хийж байгаарай хэмээсэн юм. Мөн тэрээр Багануур ХК-ийн захиргаа, “Уурхайчин” спорт цогцолборын багш дасгалжуулагч, клубуудын дасгалжуулагчдад тамирчдыг улс бүсийн болоод тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцуулж, дүүрэг орон нутагтаа биеийн тамир спортыг хөгжүүлж байгаад талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ.

Share this story!