Огноо : | 2023 оны 03 сарын 10 өдөр |
Тендер шалгаруулалтын нэр: | 60 тонны даацтай нүүрс тээврийн автосамосвал |
Тендер шалгаруулалтын дугаар: | № БНХК/202301084/ |
Багануур Хувьцаат компани нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг 60 тонны даацтай тээврийн автосамосвал–г нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендерийн төсөвт өртөг: 4,752,181.400 төгрөг
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба төсөвт өртөгийн 0,5%-тай тэнцүү төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 04 сарын 13 –ны өдрийн 10:00 мин аас өмнө Худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим сайтаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 04 сарын 13 –ны өдрийн 10:30 мин-нд зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Хаяг: Улаанбаатар хот Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, “Багануур”ХК-ийн өөрийн байр 306 тоот, Ө.Өсөхбаяр
Утас:9907 8148, e-mail; usukhbayar.u@baganuurmine.mn