Төмөр замчин

Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.

Багануур Хувьцаат Компанийн Ажлын байрны сонгон шалгаруулалтад төмөр замчин мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт:

Төмөр замын өдөр тутмын үзлэг хийх, дэр мод солих, зам өргөлт хийх, замын цариг хэмжих, хандалт хийх, зам төмрийн боолт чангалах, зам төмөр солих подрейлс гаргах, чигжээс хийх.

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: МСҮТ-ийг 1-с дээш жил Төмөр замчин мэргэжлээр суралцаж төгссөн
  2. Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Хөдөлгөөний дохиолол, тэмдэглэгээ таних чадвартай,
  • Эвдрэл гэмтэл оношлох, засвар үйлчилгээ хийх чадвартай байх,
  • Шаардлагатай нөхцөлд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадвартай,
  • Ажлын тайлан, бүртгэл, мэдээ хөтлөх, тайлангах
  • Замын насжилт, байдлыг тодорхойлох, зааврын дагуу тараах, хэлбэр оруулах, өргөх, тэгшлэх, суурилуулах, тохируулга хий

Хувь хүний ур чадвар:

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ

Бүртгэл:

2023 оны 09 дүгээр сарын 04-өдрөөс 09 дүгээр сарын 08-ний өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Багануур ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Анкет татах

Share this story!