УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци хамтран зохион байгуулдаг “Mining Week & MinePro 2025” үзэсгэлэн, чуулга уулзалт өнөөдөр Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд өнөөдөр эхэллээ. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа, бодлого чиглэл, хөгжил, зорилт төлөвлөгөө, ирээдүйн чиг хандлага зэрэг бүхий л асуудлаа цогцоор нь харж, хэлэлцдэг уул уурхайн 7 хоног манай улсад дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Жил ирэх тутам цар хүрээ нь өргөжиж буй тус цогц үйл ажиллагаа энэ удаа “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор аж үйлдвэржилт, уул уурхайн шууд болон дам үр өгөөжийг онцлон ярилцана. “Mining Week & MinePro 2025” үзэсгэлэн, чуулга уулзалтад уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр, технологийн үйлчилгээ эрхлэгч, ханган нийлүүлэгч гэх зэрэг 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна.

Энэ удаагийн үйл ажиллагаанд салбар хуралдаан, уулзалтуудаас гадна залуучуудад зориулсан “Future Engineering”, Уул уурхайн салбарын эмэгтэй удирдагчдын уулзалт, Уурхайчдын бэсрэг наадам зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.

Share this story!