УУРХАЙЧДЫН ХҮҮХДҮҮД БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн уурхайчин хамт олон өнөөдөр хүүхэд багачуудаа баярлуулж, дуу хуур, инээд хөөр цалгисан баяр баясалтай нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Багануур ХК хүүхдийн баярынхаа арга хэмжээг энэ жил “ХҮҮХЭД-ХАЙР-ИРЭЭДҮЙ” сэдвийн хүрээнд компанийнхаа гадна талбайд зохион байгуулж, Багануур дүүргийн авъяаслаг сурагчдын тоглолтыг үзүүлж, техникийн үзэсгэлэн гаргалаа. Хүүхдийн баяр угтаж насны ангилалаар зургийн уралдаан зарлаж, шалгарсан хүүхдүүдийг урамшуулав.Тухайлбал: 3-5 насны хүүхдүүдийн дунд “Миний ертөнц”, 6-10 насны хүүхдүүдийн дунд “Миний мөрөөдөл”, 11-15 насны насны хүүхдүүдийн дунд “Миний аав ээж уурхайчин” сэдвээр зураг зуруулж, шилдэг зураачдыг тодрууллаа. Үүний дараа уламжлал ёсоор компанийн дэргэдэх спорт клубууд нас насны ангилалаар төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулсан. Үүнд:

Компанийн гадна талбайд Open mic, гэр бүлийн буухиа

– Цагираг шидэх тэмцээн -0-5 нас

– Аяга өрөлт 4-5 нас, 6-7 нас

– Хөл бөмбөг 8-10 нас

– Хоккей 11-12 нас

– Корнхолл 11-13 насны хүүхдүүдийг оролцуулсан.

Уурхайчин спорт цогцолборт

– 13-14 насныханд Мини волейболын холимог багийн тэмцээн

– 15-18 насныханд 3*3 сагсан бөмбөгийн тэмцээн

– 10-15 насныханд Жүдо бөхийн тэмцээн зохион байгууллаа.

Уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргасан болон оролцсон бүх хүүхдүүдэд уурхайчин ах эгч нар нь баярын бэлэг өгч хүүхдүүдээ баярлуулсан юм. Түүнчлэн аав ээжийнхээ ажил дээр ирж, шинэ дурсамжийг хамтдаа бүтээсэн хүүхэд бүрийг зайрмаг, ундаа жүүс, бялуу, жигнэмэгээр дайлсанд хүүхэдүүд баяртай байв. Төгсгөлд нь уурхайчдын хүүхдүүд Багануур дүүргийн Соёлын ордны уран бүтээлчдийн хүүхдийн баярт зориулан бэлдсэн “Эрэлхэг эльф Маранта” жүжгийг үзсэнээр уурхайчдын хүүхдийн баярын арга хэмжээ өндөрлөлөө. Багануурын уурхайчдын хүүхдүүд энэ жилийн хүүхдийн баяраа ийнхүү хамтдаа, хөгжилтэй, дурсамж дүүрэн тэмдэглэлээ.

Share this story!