2017 оноос “Багануур” ХК нь ХАБЭА-н удирдлагын тогтолцоог шинэчлэн боловсронгуй болгох зорилгоор “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” MNS-OHSAS 18001:2012 стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ХӨдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, эрүүл ахуйн үзлэг хяналтын үр дүнг ашиглан ажлын нөхцөл хангалтгүй байсан ажлын байрны жагсаалт гарган ТБХ-т өгч, ажлын байрны нөхцөл сайжруулах нэгдсэн төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хянан, хэсгийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран ажилласанаар 38 аждын байрны нөхцөл сайжирсан.
ХАБЭА-н сарын аяны хүрээнд ажлын байрны нөхцөл 5С-ийг сайжруулах болзол уралдааныг бүх хэсгийн дунд зарлаж, 7 хэсгийн 11 ажлын байр оролцсон. Хэсэг нэгжүүдийн ажлын байрны 5С эмх цэгц тохижилтыг улирал бүр үзлэг хийж программд оруулан, зөрчилтэй байгаа ажлын байрны талаар улирал бүрт хэсгийн удирдлагад үүрэг даалгавар өгч ажиллалаа.
- ХАБЭА-н удирдлагын тогтолцоог үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн
- ХЭМАБ-ын бодлого, 3 жилийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулсан.
- Стандартын дагуу ХАБЭА-н бичиг баримт, хэлтсийн бүтцэд өөрчлөлт орсрн, орон тоо нэмэгдсэн.
- ХАБЭА-н сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг эрх зүйн шаардлагын дагуу боловсруулсан.
- 2018 онд компанийн хэмжээнд үйлдвэрлэлийн осол 1, осолд дөхсөн тохиолдол 1 бүртгэгдсэн байна.
- Хөнгөн гэмтлийн тоо өмнөх оноос буурсан.