Огноо : 2021.11.19
Тендер шалгаруулалтын нэр: “Багануур ХК-ийн хүрэн нүүрсний ордод байгаль орчны аудит хийх”
Тендер шалгаруулалтын дугаар: СШУ №БНХК/202103042
“Багануур” ХК эрх бүхий оролцогчдоос “Багануур ХК-ийн хүрэн нүүрсний ордод байгаль орчны аудит хийх” тухай зөвлөхийн бус ажил гүйцэтгэх саналаа ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон оролцогч аудит хийх баримт бичгийг цахим худалдан авах ажиллагааны систем /www.tender.gov.mn/-с үнэ төлбөргүй татан авна уу.
Оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Байгаль орчны аудит хийх эрх бүхий, 10-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан мэргэжлийн байгууллага байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 7 хоногийн дотор хүчинтэй байна.
- Тендерийн материалыг 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө цахим худалдан авах ажиллагааны систем /www.tender.gov.mn/-д өөрийн аж ахуй нэгжийн цахим гарын үсэг /PKI/-р нэвтрэн орж цахим хэлбэрээр ирүүлэх
- Тендерийг 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Тендертэй холбоотой бусад мэдээллийг Багануур дүүрэг, “Багануур” ХК-ийн захиргааны байрны 309 тоот. Өрөмдлөг тэсэлгээний инженер Г.Хасбаатараас лавлана уу. Утас: 99015471
БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИ