ӨРХИЙН ТӨСӨВ ОРЛОГО ЗАРЛАГА, ХУРИМТЛАЛЫН ГАЙХАМШИГ СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО.

Өнөөдрийн /2023.01.27/ мэдээллийн цагаар ШУ-ны доктор, профессор, эдийн засагч Л.Оюун хүрэлцэн ирж эхлээд ажилтнуудад “Хуримтлалын гайхамшиг” сэдвээр, дараа нь ажилтнуудын гэр бүлүүдэд “Өрхийн төсөв, орлого зарлага”сэдвээр лекц уншлаа. Энэхүү лекцэнд хамрагдсан ажилтнууд болон тэдний гэр бүлүүд өрхийн төсөв, мөнгө санхүүгээ зөв удирдах, хязгаарлагдмал нөөц, хөрөнгө мөнгийг зөв зарцуулахад хувь хүн хэрхэн ухаалагаар төлөвлөх, хэрхэн ямар аргаар хуримтлал бий болгох талаар мэдлэгээ нэмэгдүүллээ.

Хэрэгцээ хязгааргүй, нөөц хязгаарлагдмал. Хүний хязгааргүй хэрэгцээг хангах нөөц хүрэлцдэггүй нь хүн төрөлхтний бүх цаг үед байсан асуудал. Гэхдээ бид хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээгээ хангахын төлөө тэмүүлдэг. Тэгвэл маргаашийн хэрэгцээг хангах зорилгоор өнөөдрөөс хуримтлал үүсгэх нь чухал гэдгийг өнөөдрийн лекц онцоллоо.

Цаг заваа зохицуулан хүрэлцэн ирж лекцэнд суусан уурхайчдынхаа гэр бүлүүдэд талархал илэрхийлье.

Share this story!