Ажлын байр-Геотехникийн инженер

Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.

Багануур Хувьцаат Компанийн Технологийн бодлогын хэлтэст Ажлын байрны сонгон шалгаруулалтад Геотехникийн инженер мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт:

Багануурын ордын хөрсний овоолгууд болон ажлын доголуудын тогтворжилтыг эдийн засгийн үр ашигтайгаар удирдах, эрсдэлгүй аюул багатай олборлолт явуулахад компанийн бодлого, дүрэм, дотоод журмын дагуу геотехникийн инженерийн тооцоолол хийх.

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: Геотехникч, Гедрогеологи, геологич инженерээр  ажиллаж геотехникийн талаар судалгаа дүгнэлт хийж байсан бол давуу тал болно
  2. Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Чулуулгийн массын шинж чанарын тухай ойлголтыг сайжруулахын тулд өрөмдлөгийн бүртгэл, талбайн зураглал эсвэл бусад мэдээллийн төрлөөс геологийн мэдээллийг тайлж уншиж чаддаг байх. Мэдээлэл цуглуулах олон төрлийн арга болон мэдээллийн төрлүүдийг мэддэг байх.
  • Дараах программуудыг үр дүнтэй ашиглах чадвартай байх: Microsoft Outlook, Word, Excel, Powerpoint, Project, Visio
  • Гүний уурхайд тодорхой хугацаанд орж ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ
  • Мэдээллийн сангийн удирдлага, уурхайн техникийн систем (SQL, PI, MMRS, AutoCAD, Vulcan, GoCAD, Desk гэх мэт) дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ

Хувь хүний ур чадвар:

  • Удирдан чиглүүлэх, Байгууллагын нууц хадгалах, Өөрчлөлтийг удирдах, манлайлах, Хариуцлага хүлээх

Бүртгэл:

2022 оны 08 дугаар сарын 02-с 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Share this story!