Ажлын байр-Маркшейдер

Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.

Багануур Хувьцаат Компанийн Уулын 2 хэсэгт маркшейдер ажлын байрны сонгон шалгаруулалтад дээд мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт: Уулын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу явуулах, уулын ажлын чиг болон хийсэн ажлын хэмжээг тогтоох

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: Маркшейдер, Геодезийн инженер, Кадастр инженер
  2. Мэргэшил: Инженерийн боловсролтой,
  3. Жич: Тухайн мэргэжлээр суралцаж буй төгсөх курсын оюутан байж болно

Мэргэжлийн ур чадвар:

  • Мэргэжлийн программтай харьцаж ажиллах
  • Ил уурхайн ашиглалт, аюулгүй ажиллагаа
  • Технологийн авто замын төлөвлөлт, ашиглалт, хяналт
  • Маркшейдерийн хэмжилт, тооцоо судалгаа хийх
  • Хэмжилтийн үр дүнг эцэслэн боловсруулж экскаватор, автосамосвалуудын тухайн сард гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоох
  • Хэмжилтийн өгөгдлөөр тооцооны зүсэлт, дэвсгэр зурагт нөхөлт хийх
  • Хэмжилтийн багаж, төхөөрөмжийг ажиллуулах, эвдрэл гэмэл тодорхойлох

Хувь хүний ур чадвар:

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ

Бүртгэл:

2022 оны 10 дугаар сарын 21-ээс 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Багануур ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Анкет татах

Share this story!