Ажлын байр-Хяналт шинжилгээний эдийн засагч

Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.

Багануур Хувьцаат Компанийн Санхүү эдийн засгийн бодлогын хэлтэст Хяналт шинжилгээний эдийн засагч (хүүхэд асрах чөлөөтэй ажилтны оронд) түр ажлын байрны сонгон шалгаруулалтад дээд мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт: Зардлыг бүртгэлээр хянаж, өртөг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлж ажиллах

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: Эдийн засагч, Санхүү менежмент, уул уурхайн менежмент, инженер эдийн засагч
  2. Мэргэшил: Дээд боловсролтой

Мэргэжлийн ур чадвар:

  • Сэлбэг материалын төлөвлөгөө, судалгаа хийх, хяналт хийх
  • Хэрэглээний болон санхүүгийн программ ашиглах (Diamond болон PowerBi дээр ажиллаж байсан)
  • Үйлдвэрлэлийн программ ашиглах, анализ хийх
  • Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Санхүүгийн тайлангийн олон улсын стандартын талаар өндөр мэдлэгтэй байх
  • Уул уурхайн өртөг тооцоолол, процессийн талаарх мэдлэгтэй байх
  • Зардлын шинжилгээ хийх
  • Санхүүгийн тайлагналын шинжилгээ болон уул уурхайн тоног төхөөрөмжийн нормчлол тогтоох

Хувь хүний ур чадвар:

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ

Бүртгэл:

2022 оны 10 дугаар сарын 21-ээс 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Багануур ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Анкет татах

Share this story!