Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.
Багануур Хувьцаат Компанид цахилгаанчны ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.
Ажлын тодорхойлолт:
110/6 кв-ын сэлгэн залгалт хийх, 0.4-6 кв-ын цахилгаан тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ хийх, гэмтэл арилгах
Тавигдах шаардлага:
- Мэргэжил: МСҮТ-ийг 1-с дээш жил цахилгаанчин, монтёр мэргэжлээр суралцаж төгссөн, их дээд сургуулийг Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Уулын цахилгаан механик, цахилгааны инжненер мэргэжлээр суралцаж төгссөн
- Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан
Мэргэжлийн ур чадвар:
- Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын бүрэн мэдлэгтэй
- Гэмтэл саатлыг тодорхойлох, засвар үйлчилгээ хийх, захиалгат зөөвөр нүүдэл гүйцэтгэх,
- Өндөрт ажиллах,
- Бүдүүвч схем зурах, унших чадвартай.
Хувь хүний ур чадвар:
- Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ
Бүртгэл:
2023 оны 02 дугаар сарын 27-с 3 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.
“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739
Анкет татах