АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН УЛСЫН АЛБАНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ БАГАНУУР ХК-НД БОЛЛОО

Онцгой байдлын ерөнхий газрын Хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг Багануур ХК-д 5 дугаар сарын 23-ны өдөр ирж үзлэг, шалгалт хийлээ. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг нь болзошгүй гамшгийн үед компанийн тогтвортой үйл ажиллагааг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн төлөвлөлт, шаардлагатай хүн хүч, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгаж, үнэлэх зорилготой юм. Үзлэгийн комисс Багануур ХК-ийн Гамшгаас хамгаалах штабын үйл ажиллагаа, мэргэжлийн ангиудын томилгоо, зохион байгуулалт, хүн нэг бүрийн аранзны үзлэг, мэргэжлийн ангийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, нүүлгэн шилжүүлэх болон тусгаарлах байр, галын аюулгүй байдлын стандартын хэрэгжилт, гал унтраах бэлэн байдал, гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах төлөвлөлт, техник хэрэгслийн бэлэн байдал зэргийг үзэж, гамшгаас хамгаалах төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтын баримт бичгийг шалгалаа.

Share this story!