Багануур дүүргийн харьяалалтай оюутан Та дотоодын өмчийн бүх хэлбэрийн Коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд /өдрийн ангид/ суралцдаг бол:
Коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн тэтгэлэгт хамрагдах шалгуур үзүүлэлтүүд
- Таны эцэг, эх Багануур дүүргийн харьяат иргэн байх
- Дотоодын өмчийн бүх хэлбэрийн Коллежийн суралцагч нь 2 болон түүнээс дээш, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нь 1 болон түүнээс дээш ангийн байх ба дараах мэргэжлийн ангид суралцдаг байх:
- Токарьчин
- Гагнуурчин
- Автын цахилгаанчин
- Хүнд машин механизмын засварчин
- Хүнд машин механизмын оператор
- Та сүүлийн 2 улирал 2,8 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх
- Та анх удаагаа коллеж, МСҮТ-д суралцаж буй суралцагч байх
- Тэтгэлэгт нэг гэр бүлээс зөвхөн нэг хүүхдийг хамруулна
- Тэтгэлэгийн хэмжээ: 1,0 сая төгрөг хүртэл байна