Багануур ХК-ийн уурхайчид 1.000.000 мод тарина. Posted on 2021-10-222021-11-09 admin Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2030 он хүртэл тэрбум мод тарих санаачлага гаргасныг Багануур ХК дэмжиж 9 жилийн хугацаанд 1.000.000 мод тарихаар төлөвлөөд байна.”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийлж 2021 оны 10-р сарын 13,14-ний өдрүүдэд “Нэг ажилтан нэг мод” уриатайгаар 1200 хайлаас суулгалаа.Мод тарих нэг хэрэг. Харин түүнийгээ арчилж, ургуулах нь нэн чухал. Тиймээс бид нөхөн сэргээлтийн төлөвлөлттэйгөө уялдуулан урт хугацааны төлөвлөгөө боловсруулсан. Мөн компанийн орчинд болоод дүүргийн нутаг дэвсгэрт Шинэс, Улиас, Хайлаас тариалахад тохиромжтой болохыг судалж тогтоосон.Урт хугацааны төлөвлөгөөнд:Нэгдүгээрт бид хамгийн түрүүнд жил бүр тариалах модныхоо үрсэлгээг гаднаас худалдаж авдаг биш өөрсдөө дотооддоо мод үржүүлэг бий болгон үрсэлгээгээ бэлдэх нь чухал гэж үзсэн. Бидэнд тийм туршлага бий.Хоёрдугаарт тарьсан модоо арчилж ургуулах ажиллах хүчин, хамгаалах хашаа, гүний худаг зэрэг хүчин зүйлсийг тусган 9 жилийн хугацаанд 1.000.000 мод тарихаар хичээн ажиллаж байна.Уурхайчид бид ирээдүйн Эко уурхай, ногоон Багануур дүүргийг өнөөдрөөс бүтээнэ. Previous Next Share this story! Share "Багануур ХК-ийн уурхайчид 1.000.000 мод тарина." on Facebook Post status "Багануур ХК-ийн уурхайчид 1.000.000 мод тарина." on Twitter