БАГАНУУР ХК-ИЙН “ХУЦААГИЙН” ЭЛС, ХАЙРГАНЫ ОРДЫГ ИЛ АРГААР АШИГЛАХ ТЭЗҮ-ИЙН ТОДОТГОЛ ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ДЭМЖИГДЛЭЭ

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2024.03.06-ны өдрийн хурлаар орж дэмжигдсэн “Хуцаагийн” элс, хайрганы ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ-ийн тодотголыг ШУТИС-ийн харъяа Уул Уурхайн Хүрээлэнгийн мэргэжилтнүүд гүйцэтгэж, амжилттай дуусгалаа. Энэхүү ордын нөөц 1170 мян.м3, ашиглалтын хугацаа 12 жил, жилийн хүчин чадал 100 мян.м3. Багануур ХК уг төслийг хэрэгжүүлснээр улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварыг нэмэгдүүлэх, цаашид элс хайрганы борлуулалт шинээр үүсгэх тохиолдолд төслийн үр ашиг нэмэгдэх өндөр магадлалтай тул төслийг хэрэгжүүлэх нь үр ашигтай гэсэн дүгнэлт гарчээ.

Share this story!