
“БАГАНУУР” ХК ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 45001:2018 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАТАЛГААЖИЛТЫН ГЭРЧИЛГЭЭГ 2 ДАХЬ УДААГАА АВЛАА
- Posted on
- admin
“Багануур” ХК-ийн үнэт зүйл бол уурхайчин хамт олон маань юм. Ажилтнуудынхаа эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөөгүй байх бүхий л боломж нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаагийн томоохон илрэл бол 2017 оноос эхлэн хэрэгжүүлж буй Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандарт юм.
2021 онд Францын Олон Улсын аудитын “Афнор” группээс ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлагдаж гэрчилгээг авч байв.
Түүнээс хойш хоёр жил дараалан магадлан аудит хийлгэж, аудитын дүгнэлтүүд Мон Сертф ХХК болон Афнор группийн баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар дэмжигдэж стандартын баталгаажуулалтын гэрчилгээгээ 2023 онд хадгалан үлдсэн.
Энэ жилийн хувьд 2024 оны 09 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд стандартын 2 дахь удаагийн баталгаажилтын аудитад хамрагдсан.
Аудитын дүгнэлтээр ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо ISO 45001-2018 стандартын хэрэгжилтэд том болон жижиг үл тохиролгүй, анхаарах асуудалгүй, тохирлыг сайжруулах санал 7, давуу тал 3, хэрэгжилт хангалттай гэсэн үнэлгээ авч 2024.12.12-ны өдөр Францын Олон Улсын аудитын “Афнор” группээс баталгаажилтын гэрчилгээг дахин олголоо.

