Багануур ХК үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр биелүүлэн ажиллаж байна. Posted on 2022-07-272022-07-27 Odnoo 2022 оны эхний 7 сарын байдлаар 15,0 сая м3 уулын цулын ажил хийж, 9,2 сая/м3 хөрс хуулж нийт уулын цулын төлөвлөгөөг 108 хувиар, 2,4 сая тонн нүүрс олборлож төлөвлөгөөг 103 хувиар тус тус биелүүлэн ажиллаж байна. 7-р сарын 25-ны өдрийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын гадаа байгаа Багануурын нүүрс 14-33 хоногийн нөөцтэй. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 50 гаруй хувьтай. Уулын дэд станцыг ашиглалтанд хүлээн авах, технологи дамжлага №2, ус шүүрүүлэх байгууламжийн тоноглолын засвар, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлэх зэрэг төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлуудаа 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусгаад байна. Previous Next Share this story! Share "Багануур ХК үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр биелүүлэн ажиллаж байна." on Facebook Post status "Багануур ХК үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр биелүүлэн ажиллаж байна." on Twitter