“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Багануур ХК 2030 он хүртэл хугацаанд “НЭГ САЯ” мод тарьж, ургуулан, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулж, ногоон хөгжлийг дэмжих амлалт авсан.
2022 оноос хойш нийт 21637 ширхэг 2-3 настай суулгацыг хамгаалалтын зурвас, голын нөхөн сэргээлтэд тарьж, хашиж хамгаалан арчилж байна.
Дэд бүтэц бүхий 5 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 7 нэр төрлийн /улиас, бургас, шинэс, хайлаас, гүйлс, голт бор, шар хуайс/ 400.000 орчим тарьц суулгацыг модлог мөчрөөр болон үрээр бойжуулж байна.
“Нэг сая” мод тарих ажилтай уялдуулан компанийн бүтэц орон тоог 15 ажилтнаар нэмэгдүүлсэн. Мөн мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлээр байгаль орчны Гавъяат ажилтан, ойн инженер А.Доржсүрэнтэй хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө авч байна.
Цаашид “НЭГ САЯ” мод тарих стратеги төлөвлөгөө боловсруулан батлуулж, дүүрэг, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажил, мод тарихын ач тус, модыг хэрхэн арчилж ургуулах талаар сургалт танилцуулга хийхээр төлөвлөсөн.