ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ

Өнөөдөр /2025.03.27/ 16:00 цагт орон даяар дуугарсан гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор “Багануур” ХК-ийн бүх хэсэг нэгжүүдийн ажилтнууд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуульд хамрагдлаа. Гамшиг тохиолдсон нөхцөлд иргэн бүр бэлэн байх дадалд сургах тус сургуулилтад “Багануур” ХК-ийн 428 ажилтан, бусад байгууллагын 19 ажилтан нийт 447 хүн оролцлоо.

Share this story!