ДАРТСЫН ТЭМЦЭЭНД БАГАНУУР ХК-ИЙН БАГ АЛТАН МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА.

Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт биеийн тамир, спортын VIII их наадмын Дартсын төрөл 03-р сарын 26-ны өдөр Биеийн тамир спорт хорооны зааланд боллоо. Тус тэмцээнд 24 байгууллага ААН-ийн 120 тамирчин оролцсоноос Багануур ХК-ийн баг түрүүлж алтан медалийн болзол хангалаа. Медалийн буухиаг амжилттай үргэлжлүүлсэн дартсын тамирчдадаа баяр хүргэе. Дараагийн тэмцээн ширээний теннис. 04-р сарын 02-ны өдөр болох ширээний теннисний төрөлд өнгөрөгч 7 хоногт болсон дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид оролцоно. Теннисний тамирчдадаа амжилт хүсье.

Share this story!