“ДҮРМЭЭ МӨРДЬЕ” АЯН БАГАНУУР ХК-Д ӨРНӨЖ БАЙНА

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөний зөв дадалд уриалах зорилготой “Дүрмээ мөрдье” аян Багануур ХК-д өрнөж байна. “Бид хичээж байна, та ч бас хичээгээрэй” уриан дор зохион байгуулж буй тус аяны хүрээнд амралт аялалын улирал эхэлсэнтэй холбогдуулан зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Багануур Дүүргийн Замын цагдаагийн тасагтай хамтран ажилтнуудадаа сургалт нөлөөллийн ажил арга хэмжээ зохион байгуулж байна. Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх нь хөдөлгөөнд оролцогч хүн бүрийн хариуцлага, ухамсар, хамтын ажиллагаа тул уурхайчдадаа болон Багануур дүүргийнхээ иргэдэд Дүрмээ мөрдье – Бид хичээж байна, та ч бас хичээгээрэй хэмээн уриалж байна.

Share this story!